Нэг
Хүний мөрийг цохих бус
Илж урамшуулахад ашиглаарай.
Хоёр
Цохиж, шарх үлдээхэд бус
Эмчилж, эдгээхэд зориулаарай.
Гурав
Буруу зүйлд сунгалгүй
Халуун дотноор атгахад хэрэглээрэй.
Дөрөв
Мөрийтэй тоглоом эсвэл арга зальд бус
Бусдын төлөө үйлчлэхэд ашиглаарай.
Тав
Үргэлж авахын тулд бус
Харин хуваалцахын тулд зориулаарай.
Зургаа
Шүүмжлэн зангахад бус
Залбиран атгахад зориулаарай.
Долоо
Хөлсөө урстал тоглож наадахад бус
Хичээнгүй ажиллаж, хөдөлмөрлөхөд зориулаарай.
Найм
Бусниулж сарниулахад бус
Босгон байгуулахад ашиглаарай.
Ес
Автомат тоглоом, зурагтын товчлуур дарахад бус
Ариун ном уншин, эргүүлэхэд ашиглаарай.
Арав
Бурханы өгсөн гар учраас
Бурханы алдрын төлөө зориулаарай.
Гэр бүл-Аз жаргал сэтгүүлээс...
TEGNEE^^
ReplyDelete