Monday, August 9, 2010

Сэтгэлийн цэцэрлэгээ арчилдаг хүн

Шоронд орж ирээд удаагүй нэгэн хоригдол байжээ. Тэндээс хэзээ гарахаа ч мэдэхгүй, тийм жижигхэн өрөөнд юу хийхээ ч мэдэхгүй байсан тэрээр харгалзагчдаа нэгэн хүсэлт тавив. 
"Ямар ч асуудал гаргахгүй тул шоронгийн хашаанд нэг жижигхэн цэцэрлэг хийхийг зөвшөөрөөч."
Ажилд ороод удаагүй байсан харгалзагч түүнийг нь зөвшөөрчээ. 
Тэгээд тэр эхлээд арчилгаа багатай боловч сайн ургадаг чинжүү, сонгино тарьжээ. Үр тариад ургаж байгааг нь харан сэтгэл хангалуун байдлыг олж авдаг байв. Тэгээд дараа жил нь янз бүрийн сарнай цэцэг тарьж, бас жижиг бут модны үр хүртэл суулгалаа. Түүнээс хойш хоёр жилийн турш цэцэрлэгээ сайтар арчилж гэнэ. Тэгээд нэг зүйлийг ухаарсан байна.

"Ингэж үр тарьсныхаа дараа түүнийг ажиглан харж, үр дүнг нь хардаг цэцэрлэгчийн ажил эгэл жирийн боловч маш их урам зориг, баяр баясгалан өгдөг. Тийм ээ, хэдийгээр би одоо эрх чөлөөгүй боловч энэ цэцэрлэгийг арчилж байгаатай адил өөрийгөө ч гэсэн арчлах хэрэгтэй юм байна."

Шоронгийн хашаан дахь жижигхэн цэцэрлэгт янз бүрийн зүйл тарьдаг байсан тэрээр 17 жилийн дараа тэндээс суллагджээ. Тэгээд 1993 онд Нобелийн шагнал хүртсэн байна. Тэр бол Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч Нелсин Мандилла юм.


Сургамжит өгүүллэг 3-аас...

No comments:

Post a Comment

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.