"Та ямар талх хайж байна вэ?"
Дэлгүүрт орж ирээд 20 минут орчим болсон хэрнээ бараануудыг нэг нэгээр нь авч үзэн, буцааж тавьж байгаа нэгэн залууг дэлгүүрийн эзэн тэвчиж тэвчиж байгаад асууж орхисон нь энэ байв. Тэгтэл нөгөө залуу
"Хадгалах хугацааг нь харсан юм. Хадгалах хугацаа нь дууссан талх зарж байна уу л гээд..."
"Хадгалах хугацаа нь өнөөдөр дуусах хэдэн талх байгаа тул санаа зоволтгүй идэж болно оо."
"Аан тийм үү?"
Ямар ч учир шалтгаангүй юм ярьж байгаа залууг сайтар харвал бохир заваан харагдав. Түүнээс муухай үнэр ханхалж байсан боловч дэлгүүрийн эзэн түүнийг хөөсөнгүй.
Цагийн зүү шөнийн 12 цагийг заахад нөгөө залуу нэг талх аван лангуун дээр тавилаа. Тэгээд цагийн зүү 12-ын тоог өнгөрөнгүүт тэр үеийг хүлээж байсан мэт талхаа аван касс руу дөхөж очсоноо гэнэт гадагш гүйн зугтав.
Тэрээр гүйж гарахдаа шурган унав. Гэнэт түүний мөрөн дээр нэг хүн гараа тавилаа. Эргээд хартал дэлгүүрийн эзэн зогсож байв. Айж сандарсан залуу авсан талхаа гаргаж өгөн
"Уучлаарай. Хэдэн өдөр юу ч идээгүй болохоор хулгайлсан юм. Шөнийн 12 цаг өнгөрчихсөн юм чинь энэ талхны хугацаа нь дуусчихсан биз дээ?" гэж хэллээ.
Харин дэлгүүрийн эзэн халааснаасаа нэг ууттай сүү гаргаж өгөөд ингэж хэлжээ.
"Залуу минь, хайранд хадгалах хугацаа гэж байдаггүй юм. Үүнийг бас уугаарай."
Гэр бүл-Аз жаргал сэтгүүлээс...
No comments:
Post a Comment
1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.
2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.
3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.
4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.
Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.