Friday, December 31, 2010

Хүний мөс



Италийн алдарт кино од Vittorio de Sica телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо ингэж ярьжээ. 

Италийн Наполи хотын захын хорооллын нэгэн кафед кофе ууж байлаа. Кафед орж ирсэн нэгэн үйлчлүүлэгч зөөгчид хандан
- Due caffee, un sospeso (хоёр кофе, нэг нь өлгүүрт) гэж хэлээд хоёр аяга кофены мөнгө төлөөд нэг аяга кофе уугаад явав. 
Зөөгч лангууны дээр байсан хадаасанд нэг жижиг цаас хатгав. Удалгүй хоёр хүн орж ирэн
-Due caffee e un sospeso (хоёр кофе, нэгийг нь өлгүүрт) гэж захиалаад гурван аяга кофены мөнгө төлөөд хоёр аяга кофе уув. 
Зөөгч дахин нэг цаас авч, хадаасанд хатгалаа.
Иймэрхүү байдлаар олон үйлчлүүлэгч орж гарав. Харин хуучин ноорхой хувцастай нэгэн ядуу хүн кафед орж ирээд зөөгчид хандан
-Un caffee sospeso (өлгүүрээс нэг кофе) гэхэд зөөгч түүнд кофег нь авчирж өгөв. Өнөөх хүн мөнгө төлөлгүй гарч явлаа. Зөөгч лангууны дээрх хадаасанд хатгасан цааснаасаа нэгийг нь авав.

Сургамжит өгүүллэг 3-аас...

4 comments:

  1. Хэрвээ би кафетэй болвол заавал ийм булан хийнэ ээ... Манай Монголд ч гэсэн хүний мөсөөр бялхаж дүүрсэн хүн олон байгаа.

    ReplyDelete
  2. Кафегаа нээвэл надад хэлээрэй. Хэхэ. Би бас нэг кофений мөнгө илүү төлмөөр байна.

    ReplyDelete

1. Та доорх нүдэнд өөрийнхөө сэтгэгдлийг бичнэ үү.

2. Comment as гэсэн хэсгээс сонголтоо хийнэ. Хэрвээ та gmail-д бүртгэлтэй бол Google Account-ийг сонгоорой. Харин бүртгэлгүй бол хамгийн доор байгаа Anonymous гэдгийг сонгоно уу.

3. Хэрвээ бичсэн сэтгэгдлээ урьдчилж харахыг хүсвэл Preview дээр дарна.

4. Сэтгэгдлээ шууд оруулахыг хүсвэл Post Comment дээр дарна.

Таны сэтгэгдэл надад дараагийн өгүүллээ оруулах урам зориг өгөх болно. Баярлалаа.