Saturday, July 31, 2010

Хоёр найз

Их сургуульд сурч байхдаа танилцсан хоёр сайн найз байжээ. Сургуулиа төгсөөд нэг нь төрсөн нутаг Мардин руугаа, нөгөө нь Станбулд үлдэв.  Нэг өдөр Станбулд үлдсэн найз нь Мардин дахь найзындаа айлчилж очихдоо нэгэн охиныг харж гэнэ. Тэгээд найзаасаа асуухад хөрш айлын охин гэж хэлжээ. Станбулын найз нь буцахаар болов. Мардин дахь найз нь тэр хоёрыг танилцуулж, эцэст  нь Станбулын найз нь...
READ MORE - Хоёр найз

Friday, July 30, 2010

Лууван, өндөг, кофе

Аав охин хоёр ярилцаж байлаа. Охин нь аавдаа амьдрал нь бэрхшээлээр дүүрэн байгааг, өөрт нь хүнд хэцүү зүйл их тулгардгийг, ийм асуудлыг хэрхэн даван туулахаа мэдэхгүй байгаагаа ярьжээ. Үүнийг сонсоод аав "Аав нь чамд нэг юм үзүүлье" гэж хэлээд охиноо дагуулан гал зуухны өрөөнд оров. Охины аав алдартай тогооч байжээ. Адилхан гурван саванд ижил хэмжээтэй ус хийж, зуухан дээр тавив. Эхний савтай усанд...
READ MORE - Лууван, өндөг, кофе

Thursday, July 29, 2010

Хайрын захиа

Расим хичээлээсээ таран гэртээ ирээд өөрт нь хаягласан захиа байхыг олж харав. Дотор нь гоё зурагтай цаасан дээр ингэж бичсэн байв."Хүндэт Расим, таныг нууцхан хайрладаг охин энэ захиаг бичиж байна. Юуны түрүүнд би хөөрхөн охин гэдгээ ам бардам хэлэх байна. Энэ хорвоо дээр танаар хайрлуулах, таны гэргий болох нь миний хувьд чин хүсэл минь билээ. Гэвч та бид хоёрын нас бага учир хэдэн жил хүлээх нь...
READ MORE - Хайрын захиа

Хүний үнэ цэнэ

Нэгэн алдартай багш олон мянган хүн цугласан семинар дээр халааснаасаа 100 долларын дэвсгэрт гаргаж ирээд ингэж хэлжээ."Энэ мөнгийг авахыг хүсч байгаа хүн гараа өргөхгүй юу?" Тэнд байсан ихэнх хүмүүс гараа өргөв. "Та нарын дундаас нэг л хүнд энэ мөнгийг өгье гэж бодож байна. Гэхдээ эхлээд миний гар руу анхаарлаа хандуулаарай" гэж хэлээд нөгөө 100 долларын дэвсгэртийг базаж орхив."Одоо ч гэсэн...
READ MORE - Хүний үнэ цэнэ

Sunday, July 25, 2010

Арван мянган төгрөгний жаргал

Ядуу амьдралтай нэгэн залуу эхнэртээ арван мянган төгрөг өгчээ. "Сүүлийн үед чи минь жаахан ядруу харагдаад байна. Маргааш ганцаараа нэг сайхан хоол аваад идчих."Харин эхнэр нь ганцаараа хоолонд орж зүрхэлсэнгүй. Хормогчныхоо халааснаас нөгөө мөнгөө гарган, гадагш гарах гэж байгаа аавдаа өгчээ. "Аав аа, танд байнга мөнгө өгч чадахгүй байгааг минь уучлаарай. Бага мөнгө ч гэсэн та найзтайгаа өдрийн...
READ MORE - Арван мянган төгрөгний жаргал

Thursday, July 22, 2010

Харахын тулд заавал нүдтэй байх албагүй

Тэрээр энэ гацаанд анх удаа ирж байгаа тул хаашаа явахаа мэдэхгүй ийшээ тийшээ харан зогсож байв. Тэгээд замын хажууд тавьсан машины арын суудалд ганцаараа сууж буй жаалхүүгээс:-Ах нь энэ гацаанд анх удаа ирж байгаа юм. Цэцэрлэгийн хажууханд талхны газар байгаа гэж хүмүүс хэлсэн юм. Хүү машины цонхыг онгойлгон:-Би ч гэсэн эндхийх биш л дээ. Гэхдээ та баруун тийш явах хэрэгтэй юм шиг байна гэж хэлэхэд...
READ MORE - Харахын тулд заавал нүдтэй байх албагүй

Өөрийнхөө байшинг барь

Хөгшин барилгачны тэтгэвэртээ гарах цаг нь болжээ. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрүүлмээр байгаа талаар даргадаа хэлэв. Дарга нь сайн барилгачнаа явуулах дургүй байлаа. Тэгээд түүнээс нэг байр барьж өгөөд явахыг хүсч гэнэ. Барилгачин зөвшөөрч, ажилдаа оров. Гэвч хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ хандахгүй байгаа нь илт харагдаж байлаа. Эхнээсээ л энэ ажлаа ингэж тэгж байгаад дуусгая...
READ MORE - Өөрийнхөө байшинг барь

Хаяггүй захидал

Хайрт эцэг эх хоёр минь, Бүх бодол, сэтгэл санаагаа илэрхийлж чаддаг байсан бол үүнийг л та нартаа хэлэх байсан. Би байнга өсч, өөрчлөгдөж байна. Та нарын хүүхэд та нараас өөр хувь хүн болж өсч байна. Намайг таньж ойлгохыг хичээ. Би аливаа зүйлийг өөрөө туршиж байж сурна. Та нар минийхээр байх гэж зовох байх л даа. Тоглоом, найз нөхөд, хийж байгаа зүйл дээр минь аль болох чөлөөтэй байлга. Намайг...
READ MORE - Хаяггүй захидал

Monday, July 12, 2010

Хэн нь баян бэ?

Нэгэн баян хүн хүүгээ дагуулан хөдөө явжээ. Тэрээр хүмүүсийн ядуу тарчиг, хомс амьдралыг хүүдээ харуулах зорилготой явсан нь энэ ажээ. Тэгээд үнэхээр ядуу нэг айлд хонов. Хот уруу буцаад явж байхдаа аав нь хүүгээсээ:-За тэгээд замд явах таалагдав уу? гэж асуухад хүү нь-Тийм ээ, маш их таалагдлаа гэж хариулав. -Ядуу амьдрах ямар байдгийг хараа биз дээ?-Тийм ээ.-Тэгвэл чи энэ бүхнээм ямар сургамж авав...
READ MORE - Хэн нь баян бэ?

Урьдаас дүгнэлт гаргах нь

Доктор Паул Рускин оюутнууддаа хөгшрөлтийн талаар ярьж байжээ. Тэгээд үргэлжлүүлэн нэг зүйл ярьж өгөв."Ийм нэг хүн байна. Ярьж чаддаггүй, хүний хэлснийг ч ойлгодоггүй. Заримдаа хэдэн цагийн турш утга учиргүй олон дуу авиа гаргана. Өдөр, орой болж байгааг ч мэдэрдэггүй, хэн нэгнийг ялгаж салгаж таньдаггүй.Гэхдээ яагаад ч юм бүү мэд нэрийг нь дуудсан зүг рүү хардаг. Би сүүлийн зургаан сарын турш тэр...
READ MORE - Урьдаас дүгнэлт гаргах нь

Saturday, July 3, 2010

Хулс мод

Хулс мод ургуулах нь тууштай байдлын тод жишээ юм. Хятад хүмүүс хулс модыг тарихдаа эхлээд үрийг газарт суулган усалж, борддог. Эхний жил үрд ямар ч өөрчлөлт гарахгүй. Үрийг дахин усалж, бордоно. Хоёр дахь жилдээ ч хөрсөн дээр ил нахиалж, гөлөглөхгүй. Гурав, дөрөв дэх жил нь урд жилүүдийн адил мөн усалж, бордсоор байхад зөрүүд хулс нахиалдаггүй.Хятад хүмүүс тав дахь жилдээ тэвчээртэйгээр түүнийг усалж,...
READ MORE - Хулс мод

Хүүхдийн цагаахан сэтгэл

Тэр өдөр цаг агаар их муухай байлаа. Цахилгаан цахилж, бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрэн, өглөөнийхөө цайг уугаад бусад өглөөний адил сургууль руугаа алхахаар гарлаа.Цахилгаан хүчтэй цахилж, нүргэлсэн дуу чимээ гарахад охины эх гэнэт сандран "Охин минь замдаа явж байгаад айх вий дээ" гэж бодон машиндаа сандмэнд яаран суугаад охиныхоо араас гарав....
READ MORE - Хүүхдийн цагаахан сэтгэл