
Эрт дээр үед нэгэн нэртэй харгис хаан байжээ. Шинэхэн тариалангийн талбайд усан үзмийн суулгац суулгуулж байжээ. Энэхүү ажлаа хурдан дуусгахын тулд боолуудаа ерөөсөө амруулахгүйгээр ажиллуулж байв. Тэгтэл хөөрхий боолуудын нэг нь ядарч туйлдсандаа шургаж унаад тэсэлгүй харгис хаандаа:-Эрхэм дээдэс ээ, яагаад ингэж их яаруулаад байгаа юм бэ? Та энэ талбайд суулгасан усан үзмээр хийсэн дарсыг ууж чадахгүй...