Thursday, September 30, 2010

Модон морь

Хоёр хүүхэдтэй нэгэн гэр бүл байжээ. Тэд амралтын өдөр гэр бүлээрээ салхинд гарахаар болов. Нэгэн сайхан үзэсгэлэнтэй газар очоод ээжийгээ хоол унд бэлдэж байх зуур хүүхдүүд нь аавынхаа хамт орчин тойронтойгоо танилцахаар явав.  Тэд маш хол газар алхсан учир бага хүүхэд нь явдалдаа ядарч, аав руугаа өрөвдөлтэй харцаар харан-Аав аа, би маш их ядарч байна. Намайг тэврээд яваач гэхэд аав нь ганц...
READ MORE - Модон морь

Tuesday, September 28, 2010

Эх үр

1 настай байхад тань таныг өөрийн гараар хооллож ундлан, угааж цэвэрлэн бүхий л зүйлийг тань хийсэн. Шөнөжин уйлж, нойрыг нь хугаслаж түүнд хариу барьсан. 2 настай байхад тань танд алхахыг зааж өгсөн. Дуудахад нь зугтаж түүнд хариу барьсан. 3 настай байхад тань, танд гараа гарган сайхан хоол хийж өгсөн. Энгэр заам, ширээн доогуураа асган түүнд хариу барьсан. 4 настай байхад тань, гарт тань өнгийн...
READ MORE - Эх үр

Wednesday, September 22, 2010

Өчигдрөөс хурдан

Өглөө бүр Африкт нэгэн зээр сэрнэ. Толгойд нь ганц л бодол эргэлдэнэ. Хамгийн хурдан давхидаг арслангаас илүү хурдан давхих. Эс бөгөөс арслангийн хоол болно. Өглөө бүр Африкт нэгэн арслан сэрнэ. Толгойд нь ганц л бодол эргэлдэнэ. Хамгийн хурдан давхидаг зээрнээс илүү хурдан давхих. Эс бөгөөс өлбөрч үхнэ.  Та арслан ч бай, зээр ч бай өглөө болонгуут давхих хэрэгтэй. Харин давхихдаа өмнөх өдрөөсөө...
READ MORE - Өчигдрөөс хурдан

Таны зүрх сэтгэлийн цаг агаар ямар байна вэ?

Одоо таны амьдралын цаг агаар ямар байна вэ?Ямар ч үүлгүй цэлмэг байна уу?Эсвэл манантай бүрхэг байна уу?Үгүй бол цахилгаан цахиж, бороо орж байна уу? Сүүлийн үед ойр орчмынхоо хүмүүсийг харахаар борооны хар үүл нүүгэлтсэн тэнгэр харж байгаа мэт санагдаж, сэтгэл өвдөх юм. Бохир агаар, завгүй амьдралд энд тэндгүй шидэгдэх бидний биес аль хэдийн анхааруулах дохио анивчуулж, дээр нь бидний сэтгэл...
READ MORE - Таны зүрх сэтгэлийн цаг агаар ямар байна вэ?

Tuesday, September 14, 2010

Санаж яв

Хананд өлгөсөн дипломуудын аль нь хүнийг жинхэнэ хүн болгох зүйл биш гэдгийг санаж яв. Хайр гэдэг үг хэр их хэрэглэгдэнэ, утга агуулга нь төдий чинээ суларна гэдгийг санаж яв. Үйл хөдлөлөөрөө илэрхийл. Ярилцаж буй хүнээ эвгүй байдалд оруулахгүй байх болон өөрийн үзэл бодлоо хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү гэдгийг санаж яв. Үнэнч найзууд болон үнэнч хайрын дундуур юу ч орж...
READ MORE - Санаж яв

Tuesday, September 7, 2010

Хана уу? Гүүр үү?

Маш удаан хугацааны турш хамт амьдарсан ах дүү хоёр байжээ. Нэгэн өдөр тэр хоёрын хооронд үл ойлголцох асуудал үүсч гэнэ. Ах дүү хоёрын дунд анх удаа ийм зүйл тохиолдож байгаа бөгөөд энэ явдал нь даамжирсаар ах дүүгийн харьцааг нь таслав. Тэд бие биедээ гомдоод зогсохгүй олон жил хамт хэрэглэсэн тариан талбай болон хөдөө аж ахуйн багаж хэрэгслээ ч салгацгаав. Ялихгүй үйл ойлголцлоос болж хамаг...
READ MORE - Хана уу? Гүүр үү?

Thursday, September 2, 2010

Саад

Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг өдөр ордон руу хүрдэг зам дээр хад тавиулаад өөрөө цонхоор харан юу болохыг хүлээж суужээ.  Өглөөнөөс үд хүртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хүмүүс өнгөрчээ. Тэд бүгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч байлаа. Ихэнх нь хааныг их л чанга дуугаар шүүмжилж байв. Ард олноосоо авсан...
READ MORE - Саад