
Залуу бүсгүй нялх хүүхдийн эгдүүтэй хөөрхөн царайг харан зогсоно. Буржгар шар үс, том цэнхэр нүд, жижигхэн улаан уруул нь яг л зураг шир харагдана. Бүсгүйн амьдралдаа харж байсан хүүхдүүдээс хамгийн өхөөрдөм хөөрхөн охин хүүхэд байв. Охины хацрыг хичнээн үнсээд ч ханамгүй, үнэрийг нь үнэрлэхийн тулд юугаа ч өгсөн багадах мэт санагдана. Гэнэт "Надад битгий хүр, намайг эрхлүүлэх эрх танд байхгүй"...