Monday, April 11, 2011

Луужин ба цаг

Аав хүү хоёр ууланд гарахаар болжээ. Тэд анх удаа тэр ууланд авирах гэж байгаа бөгөөд оргил дээр нь гарах нь тэдний зорилго байв. Хүү уулын орой дээр байгаа нарыг хараад ааваасаа ингэж асуужээ.-Аав аа, бид уулын оргилд хэзээ хүрч чадах бол? Аав нь газрын зураг, луужин хоёроо харан-Миний хүү түүнээс илүү урдах замаа сайн харж явах хэрэгтэй гэв.Замын хажуугаар өндөр өндөр мод их ургасан байсан...
READ MORE - Луужин ба цаг

Monday, January 31, 2011

Нялх хүүхэд

Залуу бүсгүй нялх хүүхдийн эгдүүтэй хөөрхөн царайг харан зогсоно. Буржгар шар үс, том цэнхэр нүд, жижигхэн улаан уруул нь яг л зураг шир харагдана. Бүсгүйн амьдралдаа харж байсан хүүхдүүдээс хамгийн өхөөрдөм хөөрхөн охин хүүхэд байв. Охины хацрыг хичнээн үнсээд ч ханамгүй, үнэрийг нь үнэрлэхийн тулд юугаа ч өгсөн багадах мэт санагдана. Гэнэт "Надад битгий хүр, намайг эрхлүүлэх эрх танд байхгүй"...
READ MORE - Нялх хүүхэд

Хэдийг төлөх вэ?

Өвлийн нэгэн хүйтэн орой гэр лүүгээ алхаж явтал өмнө минь согтуу бололтой нэг хүн явж байлаа. Хоёр тийшээ найган хөл дээрээ тогтож ядан явж байснаа замын хажуугийн шонгийн модноос тэврээд авав. Хажуугаар нь өнгөрөхдөө сайн харвал 30 орчим насны, цэвэрхэн хувцасласан нэгэн байв. Дэргэдүүр өнгөрөх хүмүүсийн зарим нь чанга дуугаар архи уусанд нь жигшиж, зарим нь элэг доог хийн хөхрөлдөж байлаа. Би...
READ MORE - Хэдийг төлөх вэ?

Thursday, January 27, 2011

Таксины жолооч

Таксины жолооч машинд нь суух үйлчлүүлэгч хайн гудамжаар явж байлаа. "Хоёр, гурван хүн хүргэчихээд харихаас даа" гэж боджээ. Тэр бас их ядарсан байв. Машинаа хайр дүүрэн хараад дотроо баяртайгаар "Талхны мөнгийг минь залгуулаад л байх юм даа хөөрхий" гээд замын хажууд согтуу хэвтэж буй хүнийг болон хог ухаад зогсож буй хүнийг хараад тэднийг өөртэйгөө харьцуулан "За би ч сайн яваа юм байна..." гэж...
READ MORE - Таксины жолооч

Thursday, January 20, 2011

Үнэгүй хайр

Их хотын хаа нэгтээ угсармал орон сууцанд шинэ өглөө айлчлан ирлээ. Том эгч ажилдаа яарч, ах бага эгч хоёр хичээлдээ явахаар бэлдэж, аав өглөөний цайгаа уун ажлын шинэ өдрийг угтаж, харин би хөтөвчин дээрээ суун томчуудын яаран сандралдаж, инээд хүргэм гүйлдэхийг нь ажиглан сууна. Энэ дунд нэг хүнийг мартаж болохгүй. Тэр хүн бол тогооч, зарц, үйлчлэгч, үсчин, гоо сайханч, нарийн бичиг гээд энэ бүх...
READ MORE - Үнэгүй хайр

Monday, January 10, 2011

Ганцхан удаа

Баасан гарагийн орой ёс юм шиг орох дуртай уушийн газар хүнээр пиг дүүрсэн учир уушиг зүрхээ нээн шавайгаа ханатал ярилцах гэсэн бидний хэдэн найз бүсгүйчүүд урамгүйхэн өөр газрыг зорилоо. "Үнэтэй юм биш үү" гэж найз хүүхнээ нэг нудартал, зүгээрээ гэж харцаараа намжирдчихаад бөгсөө хаялан гоёмсог шилэн хаалгаар яваад орчихов. Мах гурил авна, талх авна, оо дууссан харагдсан гэж бодсоор түрийвчиндээ...
READ MORE - Ганцхан удаа