
Энэтхэгт нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэлцдэг байв. Тиймээс түүнийг өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчилбол “Ранга Гуру” гэж дууддаг байв.
Түүнд Рачижи хэмээх нэгэн шавь байжээ. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж, багшдаа үзүүлэн үгийг нь сонсохыг...